Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 2-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 2-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 2-р сарын Гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь болон нутгийн өмнөд хэсгээр -4,6-14,3 градус хүйтэн, нутгийн хойт хэсэг болон Хүйс, Шарга, Халиуны хоолойгоор -17,1-24.2 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Баянтооройд 8, Алтайд 5, Бигэрт 4, Тонхилд 2, Есөнбулаг, Дэлгэр, Цээл , Чандмань, Бугатад 1, Цогтод 0 градус дулаан бусад сумдад -1-8 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шарга -35, Даривт -32, Гуулинд -29, Тайшир, Жаргалан, Хөхморьтод -28, Халиунд -27, Есөнбулаг -26, Цогт, Дэлгэрт -25, Баян-Уул -24, Тонхил , Төгрөг , Цээл , Чандмань -23, Бугат , Бигэрт -22, Тооройд -20, Алтай -15 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -4-25 градус хүйтэн, бусад нутгаар -9-19 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 24, Алтайд 21, Бугатад 21, Цогт 20, Бигэр , Тонхилд 19, Цээл 18, Есөнбулагт 16 градус дулаан, бусад нутгаар -6-15 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -38, Даривт -35, Тайшир -32, Гуулин, Баян-Уулд -30, Цогтод -29, Хөхморьт -28, Есөнбулаг -27, Бугат , Чандмань, Тонхилд –26 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт Хөхморьтод 1.2 мм, Баян-Уул 0.9 мм, Төгрөгт 0.5 мм, Халиун 0.4 мм, Тайшир ,Гуулин 0.2мм, Дэлгэр, Шарга 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумдад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Цээлд 28 м/с, Бугатад 26 м/с, Тонхилд 22 м/с, Тоорой , Эрдэнэ 18 м/с, Шарга 16 м/с, Тайшир, Бигэрт 15 м/с, бусад сумдад 6-14 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-17 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2022 оны 2-р сарын 28-ны байдлаар Халиун 3 см, Дарив, Хөхморьт, Баян-Уул 2 см, , Жаргаланд 1 см, Шаргад 1 см, Төгрөг, Цогт, Гуулин, Чандманьд 0 см зузаан, бүрхэц 4-10 балл тогтсон. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /